Коронавирусийн халдварын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Япон Улсад ур чадварын дадлагажигч илгээх үйл ажиллагаанд олгож буй Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг өнөөдрөөс/2020.03.16/ эхлэн түр хугацаагаар зогсоолоо.
Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/73 тоот тушаалаар Япон Улстай байгуулсан Санамж бичгүүдийн хүрээнд:
- -Ур чадвартай ажилтан болон ур чадварын дадлагажигч илгээх тогтолцооны хэрэгжилтийг тус бүрт нь зохистой хангах,
- -Тусгай зөвшөөрлийн хүрээнд ур чадварын дадлагажигч илгээж буй байгууллагуудын үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэх,
- -Хүн амын хөдөлмөр эрхлэлт, дотоодын хөдөлмөрийн зах зээлийг дэмжих.
Энэхүү шийдвэр 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хэрэгжих юм байна.
Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам