Нийслэлийн Онцгой байдлын газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр/2020.03.16/ цахимаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон сүм хийд, бүх тѳрлийн баар, фитнесс, иог, бүжгийн клуб, саун, дэн буудал, биллиард, спорт заал, амралт, аялал жуулчлал зэрэг спорт, соёл урлагийн газрууд гуравдугаар сарын 30-ныг хүртэл үйл ажиллагаа явуулахгүй. Мөн ресторан, нийтийн хоолны газрууд 22:00 цаг хүртэл ажиллана" гэж мэдээллээ.
Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар гуравдугаар сарын 16-нийг хүртэл ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэхээр түр зогсоосон худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн үргэлжлэх юм.