Берлин, Москвагаас 231 иргэн эх орондоо ирлээ

Берлин, Москвагаас 231 иргэн эх орондоо ирлээ

Өнөөдөр /2020.03.16/ Улаанбаатар хотод өглөөний 07:58 цагт Берлин -Москва-Улаанбаатарын ОМ-136 тусгай нислэгийн онгоцоор 231 иргэн эх орондоо ирлээ. Уг онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан юм.

Иргэдийг ирсэн даруйд Энхсаран сувилал, Амар зочид буудалд 14 хоног тусгаарлах бөгөөд ЗТХЯ-ны найман автобус, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчид тусгаарлах байранд хүргэн ажиллаа. Мөн зорчигчдын ачаа, тээшийг 14 хоног ариутгасны дараа хүлээлгэн өгөх юм байна.

Харин нислэгээр ирсэн иргэдийг ариутган халдваргүйжүүлж, тусгаарлах байранд хүргэх ажлыг ХӨСҮТ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ нэгдсэн зохион байгуулалттайгаар ЦЕГ-ын албаны дарга, хурандаа Ж.Амгалан, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарын шууд удирдлага дор зохион байгууллаа.