"Үндэсний дээд лиг"-ийн финалын хоёр дахь тоглолтод “Хасын Хүлэгүүд” хожиж, цувралыг тэнцүүллээ

"Үндэсний дээд лиг"-ийн финалын хоёр дахь тоглолтод “Хасын Хүлэгүүд” хожиж, цувралыг тэнцүүллээ

Монголын сагсан бөмбөгийн "Үндэсний дээд лиг"-ийн финалын тоглолтод “Хасын Хүлэгүүд” болон “Бишрэлт Металл” багууд шалгарсан. 

Финалын тоглолтын цувралын хоёр дахь тоглолт өчигдөр /2025.04.24/ болж, 83-81-ээр “Хасын Хүлэгүүд” хожлоо. Цувралын эхний хожлоо авсан “Хасын Хүлэгүүд” багаас Ч.Ихбаяр 18 оноо, Гавьяат тамирчин Б.Билгүүн 15, Т.Жордан 13, Б.Барсболд, Д.Мөнхтүвшин нар 11 оноог тус тус авсан байна. Харин “Бишрэлт Метал” багийн тоглогч Т.Ууганбаяр 20 оноо, 10 самбар, 10 оновчтой дамжуулалт, 8 бөмбөг таслалтыг авчээ. Энэ үзүүлэлт өчигдөр болсон тоглолтын хамгийн өндөр амжилтаар бүртгэгдсэн байна. Хоёр багийн цувралын анхны тоглолтод “Бишрэлт Метал” баг хожсон бөгөөд ийнхүү тоглолтын харьцаа 1:1 болж байна. Хоёр багийн цувралын гурав дахь тоглолт маргааш “M bank arena”-д 19.00 цагаас болно.