СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Урд шөнө том оврын ачааны машин приустэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Урд шөнө том оврын ачааны машин приустэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Урд шөнө буюу 2025.04.24-ний 01:30 цагийн үед 22-ын товчооноос хотын төв чиглэлд зам тээврийн ноцтой осол гарчээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Товчооны замд Beiben North Benz, Toyota Prius маркийн 2 автомашин мөргөлдсөн ослын улмаас Prius машины жолооч Э нь эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа аж. Тиймээс жолооч та бүхэн хурдаа тааруулж, анхаарал сэрэмжтэй явахыг анхааруулж байна.