"MongolZ" хэсгээсээ 2-р байраар плей-оффд шалгарлаа

"MongolZ" хэсгээсээ 2-р байраар плей-оффд шалгарлаа

300 мянган ам.долларын шагналын сан бүхий "CS2"-ийн "IEM Мельбурн" тэмцээн Австралид үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд шилдэг 16 баг оролцож байгаа бөгөөд Монголын "The MongolZ" баг өчигдөр/2025.04.22/ плей-оффын эрхээ авсан билээ. Улмаар өнөөдөр Германы "MOUZ" багийн эсрэг хэсгийн аваргын төлөөх тоглолтоо хийв.