Цайны газарт хураалттай байсан барилгын материал шатсаны улмаас ШТС-ын ойролцоо гал гарчээ

Цайны газарт хураалттай байсан барилгын материал шатсаны улмаас ШТС-ын ойролцоо гал гарчээ

"Таван богд" компанийн баруун талд гал гарч буй бичлэг өчигдөр /2025.04.22/ цахим орчинд цацагдсан.

Энэ талаар ОБЕГ-ийн хоногийн мэдээлэлд, "Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 15:22 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 10х12 метрийн хэмжээтэй цайны газар дотор хураалттай барилгын материал шатаж байсныг ажиллаж унтраасан бөгөөд галын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй“ гэжээ. Уг түймэр нь ШТС-ын ойролцоо гарсан байсан тул хүмүүсийн анхаарлыг татаад байсан юм.