Нийслэлийн зах, худалдаа, үйлчилгээний газрууд маргаашаас хэвийн ажиллана

Нийслэлийн зах, худалдаа, үйлчилгээний газрууд маргаашаас хэвийн ажиллана

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өглөөний 07 цаг хүртэл түр хугацаагаар зогсоосон.

ҮҮНД:

  • Хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд /Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр
  • Зах, худалдааны төвийн хүнс, ахуйн хэрэглээний бараанаас бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, хүргэлтийн үйлчилгээ
  • Бүх төрлийн хүргэлтийн хоолны үйлчилгээ
  • Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг салбарууд /үсчин, гоёлын гоо засал, хувцас засвар, гутал захиалга, засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, цоож, цаг, нүдний шил засварлах, түлхүүр олшруулах, цүнх захиалга, засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, худалдаа, гэрэл зураг авах, угаах үйлчилгээ, айл нүүлгэх үйлчилгээ/
  • Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд автомашины худалдаа, авто сэлбэгийн худалдаа, бүх төрлийн авто засвар, бусад үйлчилгээ
  • Смарт карт цэнэглэгч, борлуулагч цэгээс бусад төрлийн түргэн үйлчилгээний цэгүүд

Тэгвэл маргааш /2020.03.16/-наас эхлэн дээрх зах, худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа хэвийн явагдана гэж НЗДТГ-аас мэдээлжээ. Харин бар цэнгээний газрууд, саун, фитнесийн газрууд гуравдугаар сарын 30-ныг дуустал нээгдэхгүй ажээ.