Монголын хутагт хувилгаад Гандантэгчилэн хийдэд цуглаж “Цар тахлыг буцаах” ном хурна

Монголын хутагт хувилгаад Гандантэгчилэн хийдэд цуглаж “Цар тахлыг буцаах” ном хурна

Коронавирусийн халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлд Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хөл хорио, хязгаарлалт тогтоогоод байна.  Энэ хүрээнд 500 гаруй сэжигтэй тохиолдлыг шинжилж, 1200 гаруй хүнийг ажиглалтад авч ажиллаад байгаа талаар ЭМЯ-наас мэдээлж байна. 

Мөн энэ сарын 10 ны өдөр тогтоосон хязгаарлалт дуусахад хоёр хоногт үлдээд байна. Харин зарим эх сурвалж энэхүү хязгаарлалтын шийдвэр 23 ны өдрийг хүртэл сунгагдаж болзошгүй гэж мэдэгдэж байгаа юм. 

Тэгвэл маргааш /2020.03.15/ Гандантэгчилэн хийдэд Монголын бүх хутагт хувилгаад нэгдэж “Цар тахлыг буцаах” шашны ном хурах ажээ. Харин тус үйл ажиллагаанд энгийн иргэдийг хамруулахгүй ба нэр бүхий телевизүүд шууд дамжуулах ажээ.