Өнгөрсөн  сард 128 ихэр хүүхэд мэндэлжээ

Өнгөрсөн сард 128 ихэр хүүхэд мэндэлжээ

Улсын хэмжээнд 2020 оны эхний хоёрдугаар сарын байдлаар 11.9 мянган эх амаржжээ. Нийт амаржсан эхчүүдийн 45 нь гэртээ төрсөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Мөн ЭМЯ-ны “Төрөлтийн цахим бүртгэл”-ээр 2020 оны хоёрдугаар сард 5597 эх амаржиж, 5661 хүүхдэд регистрийн дугаар олгожээ. Нийт төрсөн хүүхдийн 2843 нь эрэгтэй,  2818 нь эмэгтэй, 128 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3390 грамм, дундаж өндөр 50.7 см байгаа юм.

Амаржсан эхчүүдийг насны бүлгээр авч үзвэл, дөрвөн хувь нь 20  хүртэлх насныхан, 92.4 хувь нь 20-39 насныхан, 3.6 хувь нь 40-өөс дээш насныхан байжээ.