Нийслэлээс орох, гарах хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах эсэхийг УОК эцэслэн шийднэ

Нийслэлээс орох, гарах хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах эсэхийг УОК эцэслэн шийднэ

Монгол Улсад ажилладаг франц иргэнээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг түр хаагаад байгаа билээ. Тодруулбал, гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07:00 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох зорчигч тээвэр, галт тэрэг, агаарын тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан юм.

Энэ шийдвэрийн хэрэгжих хугацаа ирэх долоо хоногийн даваа гарагт дуусна. Тэгвэл зам хаах хугацааг дахин сунгах эсэхийг УОК эцэслэн шийдэх юм. Одоогоор онцгой комиссын хурлын тов гараагүй байна.

Халдвар авсан иргэнтэй хавьтсан иргэдийн шинжилгээ эхнээсээ сөрөг буюу халдвар аваагүй гэж гарч байгаа. Цаашдын шинжилгээний хариунаас зам хаах хугацааг сунгах эсэх нь хамаарах юм.