Тавдугаар ангийн сурагч охин Францын иргэнд захидал бичжээ

Тавдугаар ангийн сурагч охин Францын иргэнд захидал бичжээ

Эрхэм хүндэт үл таних Франц улсын иргэн минь ээ. Юуны түрүүнд таньд энэ захидал очих өдрийн гал халуун мэндийг хүргэе. Би таныг зурагтны мэдээнээс сонссон....би таньд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж өөдрөг болгохын тулд энэхүү захидлыг бичмээр санагдлаа....

Орхон аймгийн V сургуулийн 5д ангийн сурагч Н.Оюунцэцэг шинэ коронавирусийн халдварын улмаас Монголд эмчилгээ хийлгэж буй Францын иргэнд хандан ийн захидал бичсэн нь цахим орчинд түгэж олон хүний хайрыг хүргэж байна. Н.Оюунцэцэг охин гэрийн даалгаврын хүрээнд энэхүү захидлыг бичин багшдаа илгээсэн байна. Охины чин сэтгэлийн захидлыг эзэнд нь хүргэхээр багш Б.Жавзандолгор өөрийн фэйсбүүк хуудаснаа байрлуулсан нь олон хүнд хүрчээ. Франц иргэний талаар олон сөрөг сэтгэдлүүд цахим сүлжээнд хэд хоног тархсан билээ. Бяцхан охины захидлаас бид олон зүйлийг ухаарч болох юм.