Орон гэргүй, тэнэмэл иргэдийг эмнэлгийн үзлэгт хамруулж, төвлөрүүлэн байрлуулж байна

Орон гэргүй, тэнэмэл иргэдийг эмнэлгийн үзлэгт хамруулж, төвлөрүүлэн байрлуулж байна

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. 

Улсын онцгой комиссын уг шийдвэртэй холбоотойгоор Хотын дарга С.Амарсайхан гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох үйлчилгээнд хамруулж, халдвараас хамгаалах үүрэг чиглэл өгчээ.

Үүний дагуу өнөөдөр өглөөний 06.00 цагаас эхлэн  цагдаагийн алба хаагч нар олж, илрүүлсэн иргэдийг дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, шинжилгээнд хамруулан, Нийгмийн хамгааллын тусгай төвд төвлөрүүлэн байрлуулахаар ажиллаж байгаа аж.