НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 22-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 22-нд явагдана

Татварын ерөнхий газраас сар бүр зохион байгуулдаг НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан шалгаруулах нэвтрүүлгийн гуравдугаар сарын тов гарчээ.

НӨАТ-ын урамшууллын гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 22-ний ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдах юм байна.

Иргэд өнгөрсөндугаар сарын 01-29 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 21-ний 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн сугалааны супер шагнал 30 сая төгрөг юм байна.