Цэцээ гүний орой руу алхах, агаарлахыг зөвшөөрсөн гэдэг нь ХУДАЛ гэв

Цэцээ гүний орой руу алхах, агаарлахыг зөвшөөрсөн гэдэг нь ХУДАЛ гэв

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийг Богд хан уулын Цэцээ гүний овоо руу гарч салхилахыг хориглох шийдвэрийг Нийслэлийн онцгой  комиссоос гаргасан. 

Учир нь амралтын өдрүүдэд тус уулыг иргэд олноор зорьдог учир халдвар гарах эрсдэлтэй гэж үзэж буй. 

Өнөөдрөөс Богд хан уул руу гарч салхилах, алхахыг зөвшөөрчээ гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. 

Энэ талаар Богд хан уулын захиргаанаас тодруулахад "Зөвшөөрөл өгөөгүй байгаа. Хорио, цээр үргэлжилж байна" гэсэн юм.