Нийслэлийн төсөвт тодотгол хийж  агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хэд хэдэн төслийн санхүүжилтийг хасчээ

Нийслэлийн төсөвт тодотгол хийж агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хэд хэдэн төслийн санхүүжилтийг хасчээ

НИТХ 2025.03.28-ны өдөр ээлжит бусаар хуралдаж нийслэлийн 2025 оны төсөвт тодотгол хийсэн. Ингэхдээ гэрээ байгуулагдаагүй 15 төсөлд хөрөнгө оруулахаас татгалзаж, хассан байна.

Тодруулбал,30 сая төгрөгийн төсөвтэй “Агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих” төсөл, 1.5 сая төгрөгийн төсөвтэй “Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг боловсруулах” төсөл, 300 мянган төгрөгийн төсөвтэй “Агаар бохирдуулагч эх үүсвэрүүд, хатуу түлшний хэмжилт хийх иж бүрэн лабораторийн зураг төсөв” зэрэг төслүүдийг гэрээ байгуулаагүй гэдэг шалтгаанаар хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж, хасалт хийжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.