1072 хувьцааны ногдол ашгаа ямар хэлбэрээр авах саналаа өгөөгүй тохиолдолд иргэдийн дансанд шууд орно

1072 хувьцааны ногдол ашгаа ямар хэлбэрээр авах саналаа өгөөгүй тохиолдолд иргэдийн дансанд шууд орно

Энэ сард "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг иргэдэд олгохоор болсон. 1072 хувьцаатай бол ХХОАТ-ын дараах дүнгээр 93.5 мянга орчим төгрөг авах юм.

Тэгвэл ногдол ашгийн үлдэгдлийг ямар хэлбэрээр хүлээн авах тухай санал асуулгыг И-Монголиа платформ дээр авч байна. Тодруулбал иргэн та энэ сарын 4-9-ний өдрүүдэд ногдол ашгаа

  • Бэлнээр /ногдол ашгийн үлдэгдэл таны хувьцааны дансанд орно/
  • Хөгжлийн санд хуримтлуулах /Нийслэлийн дэд бүтцийн санхүүжилтийн эх үүсвэр болно. Үр дүнг иргэн танд ил тод тайлагнана/
  • Хуримтлалын дансанд хадгалах /цаашид орон сууц худалдан авах, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үйлчилгээг авах боломж бүрдэнэ/ зэрэг сонголтоос сонгож саналаа өгөх боломжтой.