ХХОАТ-ыг 1 хувь болгон бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах эсэхийг лхагва гарагт байнгын хорооны хурлаар шийднэ

ХХОАТ-ыг 1 хувь болгон бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах эсэхийг лхагва гарагт байнгын хорооны хурлаар шийднэ

Хувь хүний орлогын албан татварыг 10% бус 1% болгож бууруулах санал боловсруулж, иргэдээс санал авсан. Улмаар 100 мянган хүний гарын үсэг цугларч хуулийн төсөл санаачлах боломж бүрдсэн.

Уг өргөдөлд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах, үүнд: 6.3.1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 6.3.2. Үйл ажиллагааны орлого, 6.3.3. Хөрөнгийн орлого, 6.3.4. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, 6.3.5. Шууд бус орлого, 6.3.6. Бусад орлого орно гэжээ. 

Тэгвэл Төсвийн байнгын хороо энэ долоо хоногийн лхагва гарагт хуралдаж, хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах эсэхийг шийдвэрлэх аж.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө