Улаанбурхан өвчний 387 тохиолдол лабораториор батлагджээ

Улаанбурхан өвчний 387 тохиолдол лабораториор батлагджээ

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт 387 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 118 нь эмнэлэгт, нэг нь гэрээр эмчлүүлж байгаа бол 268 нь эдгэрчээ. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг ХӨСҮТ-ээс уриалж байна.