Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр төрөлх Онгон сумынхаа 100 жилийн ойн барилдаанд түрүүллээ

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр төрөлх Онгон сумынхаа 100 жилийн ойн барилдаанд түрүүллээ

Сүхбаатар аймгийн Онгон сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Монгол Улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр /2025.04.06/ Монгол бөхийн өргөөнд болсон.

Тус барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат,  аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүллээ. Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв. Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.