“Icetop” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийн мансуурсан байж болзошгүй бичлэг өчигдөр /2025.04.06/ цахим сүлжээнд цацагдсан.
Тэрбээр тус бичлэгт хар тамхи хэрэглэж байж болзошгүй үйлдэл гаргасан байдаг. Тэгвэл тухайн иргэн нь Монголд бус гаднын улс оронд байгаа нь тогтоогдсон байна. Хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг сурталчилсан бичлэгийг цахим сүлжээнд түгээх нь хуулиар хориглосон байдаг тул бичлэгийг түгээхгүй байхыг хуулийн байгууллагаас анхаарууллаа.
Ташрамд өгүүлэхэд, сүүлийн үед соёл урлагийн салбарт ажилладаг олны танил гэх эрхмүүд энэ мэт үйлдэл гаргаж байгааг холбогдох салбарынхан нь анхааралдаа авч, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон уран бүтээлчдэд хариуцлага тооцож, аливаа арга хэмжээнд оролцуулахгүй байх зэргээр шийтгэл оногдуулдаг байх ёстой гэдгийг иргэд хэлж, шаардаж байна.