Өмнө жил төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд, Гэгээн хангай клубын үүсгэн байгуулагч Н.Төмөрхүү агсны нэрэмжит бүсийн олимпиадыг Арвайхээр хотноо зохион байгуулж байсан бол энэ жил улсын физикийн 36-р олимпиадыг зохион байгуулж байна.
Улсын олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 200 орчим багш, сурагчид оролцож, дөрвөн өдрийн туршид физикийн шинжлэх ухаанаар оюун бодлоо дайчлан өрсөлдөх юм.
Мөн энэ өдөр Н.Төмөрхүү агсны нэрэмжит Физикийн лабораторийг ЕБ-ын тавдугаар сургуульд нээж, хүүхэд багачуудын сурах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүний гэр бүл, үр хүүхэд, УИХ-ын гишүүд, найз нөхөд, Гэгээн хангай клубын гишүүддээ талархал илэрхийлье.