Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Луузан гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 40км/-т өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 04:34 цагт ОБЕГ хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 55х57 метрийн хэмжээтэй малын байр, хураалттай 5 тонн өвс, 3 тугалтай үнээ тус тус шатаж байсныг ажиллаж унтраажээ.
