СХД-т дүүрэгт гарсан зам тээврийн ослын улмаас төмөр эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

СХД-т дүүрэгт гарсан зам тээврийн ослын улмаас төмөр эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 2 суудлын автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 23:20 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б нь “Приус-20” загварын суудлын автомашинаар зорчиж яваад, иргэн Э-гийн “Харрер” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн.