Автомашины татварын нэмэгдлийг бууруулах өргөдлийг 26 мянган иргэн дэмжиж гарын үсэг зуржээ

Автомашины татварын нэмэгдлийг бууруулах өргөдлийг 26 мянган иргэн дэмжиж гарын үсэг зуржээ

НИТХ-ын хуралдаанаас гарсан шийдвэрээр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөрийг 2-5 дахин нэмэгдүүлсэн билээ. 

Харин нийслэлийн удирдлагууд түгжрэлийг бууруулж, автозамын чанарыг сайжруулахын тулд үүнээс өөр арга байхгүй гэдэг тайлбарыг өгсөн. Тэгвэл нийтийн өргөдлийн "d-өргөдөл" цахим системд иргэн Э.Батбаяр энэ сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг бууруулах өргөдлийг санаачилсан байна. Өнөөдрийн байдлаар тус өргөдөлд 26225 иргэн гарын үсэг зурж саналаа өгсөн байна. Өргөдөлд санал өгөх хугацаа дөрөвдүгээр сарын 25-ныг дуустал үргэлжлэх бөгөөд иргэн та ЭНД дарж оролцох боломжтой аж. Хэрэв нийт 33.000 иргэний гарын үсэг цугларсан тохиолдолд УИХ-аас ажлын хэсэг томилогдож, дээрх асуудлыг хэлэлцэх боломж бүрдэх юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Өнөөдөр луу өдөр

22 цагийн өмнө