"Тусгаар тогтнол" шүлгийг 9 дүүрэг, 21 аймгийн төв цэгт хүүхдүүд зэрэг уншина

"Тусгаар тогтнол" шүлгийг 9 дүүрэг, 21 аймгийн төв цэгт хүүхдүүд зэрэг уншина

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг энэ сарын 4-нд буюу ирэх баасан гарагт Сүхбаатарын талбайд 3333 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож уншина. 

Эх оронч сэтгэлийг бэхжүүлэх, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, өвөг дээдсээ хүндэтгэн, үүх түүхээ мэдэх, судлах сэдлийг хүүхэд, багачуудад бий болгох зорилготой  "Тусгаар тогтнол" шүлгийг унших арга хэмжээг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төв цэг, төв талбайд зэрэг эхлүүлнэ.