Одоогоос жил орчмын өмнө буюу 2024 оны тавдугаар сард Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас зохиосон “Музейн өдөр” арга хэмжээнд оролцож, уран нугаралтын үзүүлбэр үзүүлэх гэж байсан 14-н настай охины зорчиж явсан автомашин осолдож, охины биеийн байдал маш хүнд байгаа талаарх түүний ээжийн ярилцлагыг бид хүргэсэн.
ВИДЕО:
Охин одоо зөвхөн нүдээ хөдөлгөж чаддаг бөгөөд эмч нар “ургамлын байдалтай болсон” гэх харамсалтай мэдээг ар гэрт нь дуулгажээ. Гэвч охины ар гэрийнхэн бууж өгөлгүй байгаа бүхнээ зарж, зардлын мөнгө босгоод Хөх хотод хагалгаа хийлгээд ирсэн байна. Дараалсан олон хагалгаа хийлгэсэн ч төдийлөн сайжрахгүй байсаар хоёр сарын дараа Монголдоо эргэн ирсэн гэнэ. Түүнээс хойш Монголдоо эмчилгээ хийлгэж, өнөөдрийг хүрсэн бөгөөд одоогийн байдлаар охиноо эмчилгээнд нь ойртуулан түүний ар гэрийнхэн Төв аймагт байр түрээслэн амьдарч байгаа юм. Охин багын уран нугаралтаар хичээллэдэг авьяаслаг охин байж. Иймд түүнийг төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлтэнд буюу музейн нээлтэнд үзүүлбэр үзүүлүүлэхээр амралтын өдрөөр нь авч явсан ч ийнхүү харамсалтай явдал болжээ. Одоо охины гэр бүлийнхэн охиноо яаж эмчлүүлэхээ мэдэхгүй, гэр оронгүй хүндхэн нөхцөл байдалтай байна. Иймд тэд ард түмэндээ хандах чин хүсэлтэй байгаа юм. 14-н настай охины эмчилгээний зардлын хандивт нэгдэхийг хүсвэл түүний ээж Я.Бадам-5048086840 /Хаан банк/ дансанд хандив өргөж болно.