Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өнөөдөр /2025.04.01/ гарсан хээрийн түймрүүдийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 29 га талбай өртөж шатжээ. Иймд иргэд та бүхэн галын аюулгүй байдлыг сайтар хангаж, хөдөө, орон нутагт зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, тамхины иш, үнс нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.