Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өнөөдөр /2025.04.01/ гарсан хээрийн түймрүүдийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 29 га талбай өртөж шатсан. Иймд иргэд та бүхэн галын аюулгүй байдлыг сайтар хангаж, хөдөө, орон нутагт зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, тамхины иш, үнс нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.