Нийтийн тээврийн бодлогын газраас гуравдугаар сарын 25-31-ий өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч зарим арга хэмжээг авчээ.
Тухайлбал, түгжрэлтэй үед автобуснаас буух гэсэн иргэн гомдол гаргасныг өөрийнх нь буруу гэж үзсэн байна. Тодруулбал, Иргэн Н.М-нд "Ч:50 “Улаанхуарангийн эцэс-ТЭЦ-3” чиглэлийн 01-068 гарааш дугаартай автобус түгжрэл дунд бууя гэтэл буулгахгүй гэж хэлсэн. Жолооч утсаараа яриад явсан. Шаардлага тавихад би чихэвчээр ярьж байна гэсэн" гэх гомол мэдүүлжээ. Энэ дагуу шалгалт явуулахад "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын 01-068 гарааш дугаартай жолооч гарын оролцоогүй чихэвч ашигласан. Мөн буудлын бус газар "бууя" гэсэн зорчигчийн буруу байна гэж үзсэн байна.