Монгол Улсын 2026 оны хөгжлийн нэгдсэн төлөвлөгөөг олон нийтээр хэлэлцүүлж байна

Монгол Улсын 2026 оны хөгжлийн нэгдсэн төлөвлөгөөг олон нийтээр хэлэлцүүлж байна

Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө боловсруулах олон талт хэлэлцүүлэг өнөөдөр /2025.04.01/ МҮХАҮТ-д зохион байгуулагдаж байна. 

Тодруулбал Эдийн засаг, хөгжлийн яам Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг улс, бүс, орон нутаг, салбар хоорондын уялдааг ханган боловсруулж, хүний хөгжлийг дэмжих, тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэн ажиллаж байгаа юм. 

Энэ хүрээнд Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар нь Монгол Улсын богино хугацааны бодлогын баримт бичиг болох Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг холбогдох байгууллагуудаас санал авч боловсруулаад байна. Иймд тус төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх болон олон талын оролцоог хангах хүрээнд тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.