Д.Трампын “Путинд уурласан” гэх мэдээлэлд Кремль тайлбар өгчээ

Д.Трампын “Путинд уурласан” гэх мэдээлэлд Кремль тайлбар өгчээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын “Путинд уурласан” гэх мэдээлэлд хариу тайлбар өгчээ. Тэрээр Д.Трампын мэдэгдлийг давтан дурдаад, Москва АНУ-тай харилцаагаа үргэлжлүүлэн хадгалж, хамтран ажиллаж байгаа гэж онцолсон байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Оросын удирдагч В.Путины талаар хатуу байр суурь илэрхийлж, хэрэв Москва гал зогсоох хэлэлцээрт оролцохгүй бол “хоёрдогч хориг арга хэмжээ”-г авах боломжтойг сануулсан юм. Үүнийг зарим ажиглагчид Д.Трамп ОХУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж буй үйлдэл хэмээн үзэж байсан юм. 

Гэсэн хэдий ч Кремлийн зүгээс Вашингтонтой харилцаагаа таслах бодолгүй гэдгээ тодотгож, дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байгааг баталжээ.

Орос-АНУ-ын харилцаа Украин дахь дайн, барууны хориг арга хэмжээ, стратегийн тогтвортой байдал зэрэг олон асуудлаар хурцадмал хэвээр байгаа юм. Тиймээс хоёр улсын удирдагчдын байр суурь хэрхэн өөрчлөгдөх нь олон улсын анхаарлын төвд байна.

Эх сурвалж: BBC