Дөрөвдүгээр сард 21 аймгийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг болно

Дөрөвдүгээр сард 21 аймгийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг болно

"Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлого”-ын хүрээнд Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр анги буюу 6 настны нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэг 2024 оны 4 дүгээр улирлаас эхэлж, өнөөдрийн байдлаар нийт 40,749 хүүхдийн 89 хувь нь хамрагдсан байна. Үүнээс зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт 21 хувь шүдний цоорол 79.9 хувь, харааны өөрчлөлт 20 хувьд тус тус илэрсэн бөгөөд дараагийн шатны оношилгоо, эмчилгээний явц 13-66 хувьтай явж байна.
 
21 аймгийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлгийн үзлэгийг ирэх 04 дүгээр сараас эхлүүлнэ. Энэ хүрээнд сурагчдад хийж буй нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг хийх орон нутгийн эмч, БГ, ЭМГ-ын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт 2025 оны 03 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.