Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан "Эмчээ сонсъё" хэлэлцүүлэг боллоо

Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан "Эмчээ сонсъё" хэлэлцүүлэг боллоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан эмч, эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг хангах, тэдний санал бодлыг сонсох, олон нийтэд таниулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх дэмжих, ажиллах орчныг сайжруулах зорилгоор тус хэлэлцүүлэг, арга хэмжээг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, Нэгдсэн эмнэлгийн дарга Э.Энхзоригт болон төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 140 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцов.
 
Дундговь аймгийн “Хүний нөөцийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа 16 эмчид тус бүр гурван сая, нийт 48 сая төгрөгийн дэмжлэгийг, “Эрүүл Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд үндсэн болон төрөлжсөн мэргэжлээр суралцаж байгаа есөн эмчид суралцах хугацаанд нь сар бүр 500,000 төгрөг олгохоор тусгасан бөгөөд тус бүр таван сая, нийт 45 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм.
 
Цаашид анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хоёроос дээш жил тогтвор суурьшилттай ажиллаж байгаа эмч нар гурван сая, үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр суралцаж байгаа эмчид суралцах хугацаанд нь сар бүр 500,000 төгрөгийг, “Дэлхий эмч нарын өдөр”-т зориулсан тэмцээнийг таван төрөлт болгон өргөтгөж, арга хэмжээ, хэлэлцүүлгийг уламжлал болгон Засаг даргын ивээл дор зохион зохион байгуулдаг болохоо илэрхийлэв.
 
Хэлэлцүүлгийн үеэр болон цахимаар эмч нарын ирүүлсэн 50 гаруй санал, санаачлагыг нэгтгэн Эрүүл мэндийн газрын Санхүү удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Энхсайхан танилцуулж, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хэлэлцүүлгийг дүгнэлээ.
 
Энэ үеэр "Эмч нар маань орон нутгийн болон эрүүл мэндийн салбарын хөгжил, дэвшлийн талаар гаргасан санаачлагууд дийлэнх байгаад талархаж байна. Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг эрэмбэлэн Эрүүл мэндийн яаманд албан хүсэлтээ илэрхийлж, орон нутгаас шийдвэрлэх боломжтой асуудлуудыг хамтран шийдвэрлэнэ.
Цаашид нарийн мэргэжлээр мэргэшин суралцах, эмч эмнэлгийн ажилтнуудын мэдлэг боловсрол, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлж, нийгмийн асуудалд нь дэмжлэг үзүүлнэ. Мэргэшсэн, чадварлаг төрийн албыг бүрдүүлж дэвшилтэт технологи, эмчилгээ, оношилгоог аймагтаа нэвтрүүлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг манай аймгаас авдаг байх, эрүүл мэндийн салбараараа манлайлдаг аймаг болно" гэв.
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТАА ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАЖ БУЙ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА
 
“Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан” цол тэмдгээр 
1. Д.Баярцэнгэл- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн их эмч
Эрүүл мэндийн яамны хүндэт “Жуух бичиг”-ээр ⬇️
1. О.Долгор-Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч
2. Э.Лхагвасүрэн-Нэгдсэн эмнэлгийн нүүр амны их эмч
Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр ⬇️
1. Н.Цэрэндулам-Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга
2. Ө.Нямсүрэн-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн их эмч
Аймгийн Засаг даргын хүндэт “Жуух бичиг”-ээр ⬇️
1. Х.Янжинлхам-Хан түшиг шүдний эмнэлгийн шүдний эмч
2. Э.Гангамаа-Нэгдсэн эмнэлгийн хавдрын эмч
3. М.Эрдэнэзул-Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч
4. М.Халиунаа-Эрүүл мэндийн газрын яаралтай үеийн гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн
5. Б.Уранбайгаль-Эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтэн
6. Ч.Сумъяа-Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч
7. Д.Уртнасан-Дэрэн сумын эрүүл мэндийн төвийн дарга
8. Э.Азжаргалмаа-Луус сумын Эрүүл мэндийн төвийн дарга нар нар шагнуулжээ.
 
Хэлэлцүүлгийн үеэр орон нутагтаа ажиллаж байгаад Монгол улсын хүний гавьяат эмч болсон эмч нарт хүндэтгэл үзүүлэн хүний гавьяат эмч Б.Ганхөлөгийн нэрэмжит эрдэм шинжилгээ, онол практикийн XII бага хуралд шалгарсан илтгэлүүдэд шагнал гардуулсан юм.
 
Тэргүүн байр: Нэгдсэн эмнэлгийн халдварын сэргийлэлт хяналтын албаны дарга, халдвар судлаач, Б.Бямбасүрэн, “Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт 2023-2024 онд бүртгэгдсэн томуу, томуу төст өвчний тархвар зүйн онцлог” судалгаа /өргөмжлөл, 800 000 төгрөг/
Дэд байр: Нэгдсэн эмнэлгийн зүрх, судасны эмч, М.Манал, “Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дундах тосгуурын жирвэгнээ, хүндрэх эрсдэлийг судалсан нь” судалгаа /өргөмжлөл, 500 000 төгрөг/
Гутгаар байр: Нэгдсэн эмнэлгийн чанарын менежер, Д.Ариунзаяа, “2022-2024 оны Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн нас баралтад нөлөөлсөн хүчин зүйлийг судалсан нь” судалгаа /өргөмжлөл, 300 000 төгрөг/ эзэлсэн байна