Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмж тогтоосон. Ингэснээр өнөөдрөөс эхлэн ХХДХ 792 мянга болж нэмэгдэж байгаа.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1995 оноос хойш жил бүр нэмэгдүүлж ирсэн. Тухайлбал, 1995 онд 9600 төгрөг байсан бол үүнээс хойш жил бүр тогтмол өссөөр 2011 онд 140 мянган төгрөг болгож байв. Түүнээс хойш найман удаа нэмэгдсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосноор 792 мянган төгрөгөөс 106320 төгрөгийн НДШ төлнө. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20 хувиар нэмэгдэж үүнийг дагаад нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ гэсэн үг. Мөн иргэдээс авах татвар, торгууль нэмэгдэж, аж ахуйн нэгжийн зардал өсөж, инфляцид сөргөөр нөлөөлөх бодит эрсдэл бий болж байгаа талаар эдийн засагчид хэлж байгаа юм. Уг мэдээлэлтэй холбоотой эдийн засагчийн дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.