Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 185 болж, шинээр 44 тохиолдол бүртгэгджээ.
Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 120 бол, гэрээр эмчлүүлж байгаа 14, сэжигтэй 141 тохиолдол байна. Харин 51 хүн эдгэрчээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой бөгөөд хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй. Иймд үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдахыг ХӨСҮТ-ээс мэдээллээ.