Зогсоолын хүртээмжийг нэмэхийн тулд франчайз үйлчилгээтэй 7000 машины далд зогсоол барихаар төлөвлөсөн гэв

Зогсоолын хүртээмжийг нэмэхийн тулд франчайз үйлчилгээтэй 7000 машины далд зогсоол барихаар төлөвлөсөн гэв

Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барихаар төлөвлөж байна. 

Энэ талаар Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр  ярихдаа, "Төвийн зургаан дүүрэгт 1801 байршилд 113.356 автомашины зогсоол бий. Зогсоолын ашиглалтын түвшин, зогсоолоор үйлчлүүлэх хэв шинжийг 6:00-20:00 цагийн байдлаар судалж үзэхэд үйлчлүүлэх зорилгоос хамааран эрэлт харилцан адилгүй байна. Өдрийн цагаар албан байгууллага орчимд, шөнийн цагаар оршин суугч ихтэй орон сууцны бүсэд, холимог зориулалттай бүсэд бүх цагт зогсоолын эрэлт их байна. Тухайлбал, Бага тойруу орчимд нэг жолооч зогсоол хайхдаа 26 минут зарцуулж байна. Зогсоолын хүртээмжийг нэмэхэд 119.676 зогсоол шаардлагатай тул гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол болон  ХУД-ийн 120 мянгат орчимд 7000 орчим автомашины багтаамжтай далд зогсоол барихаар төлөвлөсөн. Франчайз үйлчилгээтэй зогсоол барьснаар хүртээмжийг 75 хувьд хүргэнэ" гэв.  

Улаанбаатар хотод орон сууцанд амьдарч буй айл өрхүүд нийт 199.676 тээврийн хэрэгсэлтэй бөгөөд авто зогсоол нь 80 мянга  буюу авто зогсоолын хүртээмж 40.1 хувьтай байгаа юм.