М.Лхагвагэрэл нарын чөлөөтийн шигшээ багийн тамирчид Азийн аваргаас гурван мөнгө, долоон хүрэл медаль хүртжээ

М.Лхагвагэрэл нарын чөлөөтийн шигшээ багийн тамирчид Азийн аваргаас гурван мөнгө, долоон хүрэл медаль хүртжээ

Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд болж, Монгол Улсын баг энэ тэмцээнээс гурван мөнгө, долоон хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байр эзлэв. Тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Энхжин мөнгө, 50 кг-д Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д З.Болортунгалаг нар хүрэл медаль хүртлээ.
 
 
Харин эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Ц.Цогбадрах, 125 кг-д гавьяат тамирчин М.Лхагвагэрэл нар мөнгө, 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Н.Батбилгүүн нар хүрэл медалийн тавцанд гарлаа.