Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурийн бусдаар хувцсаа өмсүүлж буй бичлэг цахим сүлжээнд тавигджээ.
Хэдийгээр уг бичлэг нь 2022 онд Ардчилсан намын даргад өрсөлдөх үеийнх ч түүний уг үйлдлийг шүүмжлэх хүн олон байна. Тус бичлэгт Ж.Батсуурь сайдын гадуур хувцсаа туслахаараа өмсүүлж, тайлуулж буй үйлдэл гардаг. Ж.Батсуурийн хувьд 1997 оноос хойш Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга, Засаг даргын албыг хашиж ирсэн бөгөөд 2020 оноос хойш УИХ-ын гишүүний ажлыг хийж байна. Тэрбээр хамтарсан Засгийн газар байгуулагдах үеэс Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамыг хариуцаж ажиллаж байна.
ВИДЕО: