Гавьяат тамирчин Ц.Раднаа 90-94 насанд дэлхийн рекордуудыг эвдлээ

Гавьяат тамирчин Ц.Раднаа 90-94 насанд дэлхийн рекордуудыг эвдлээ

АНУ-ын Флоридад зохиогдсон мастеруудын ДАШТ-д Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаа амжилт дүүрэн оролцлоо. Тэрбээр 90-94 насны ангилалд, 60, 200, 400, 800, 1500 метрийн зайн гүйлт болон гурвын харайлтын төрөлд тус бүр алтан медаль хүртэж, тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ. Мөн тэрбээр энэ удаад  200 метр болон 1500 метрт дэлхийн рекордыг эвдсэн байна.