Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, цэцэрлэгийн багш, ажилтанд сар бүр хоолны зардал болгож 107.5 мянгаас 172 мянган төгрөг олгохоор болсон.
Тодруулбал, нийслэлийн багш, ажилтнуудад олгох хоолны зардал нэг өдрийнх нь 8000 төгрөг бол орон нутгийн багш, ажилчдад олгох хоолны зардал өдрийнх нь 5000 төгрөг болсон хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн билээ. Гэвч бодит байдал дээр 2024 оны намраас цэцэрлэгийн багш нарыг хүүхдүүдтэй хамт хооллохыг хорьж, багш нарт өдрийн хоолны мөнгө гэж 4000 төгрөг өгдөг болсон байна.