Метилийн спиртэд хордсон байж болзошгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэний биеийн байдал хүндэвтэр байна

Метилийн спиртэд хордсон байж болзошгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэний биеийн байдал хүндэвтэр байна

Нийслэлийн Багануур дүүрэгт зургаан хүн метилийн спиртэд хордож хоёр нь нас барсан харамсалтайгаар нас барсан талаар эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн. 

Харин цагдаагийн байгууллагаас эл хэргийн талаар "Цагдаагийн байгууллагад 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 13.00 цагийн орчимд Багануур дүүргийн 1 хороо Эрүүл мэндийн төвд хордлогонд орсон байж болзошгүй 2 хүн ирээд 1 иргэн нь нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Одоогийн байдлаар 1 иргэн эмнэлэгт нас барсан 1 иргэн эмнэлэгийн байгууллагын тусламж авч эмнэлэгийн байгууллагын хяналтад байна. Шалгалтаар иргэний нас барсан шалтгаан, хордлогын нөлөөлөл байгаа эсэх, бусад нотловол зохих байдлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна" гэх мэдээллийг өгсөн байдаг. 

Тэгвэл уг хэргийн нөхцөл байдал ямар байгаа талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Урьдчилсан байдлаар хордсон байж болзошгүй иргэд нь "Багануур" ХК-д ажилладаг байсан нь тогтоогдсон. Тухайн компани болон эрүүл мэндийн байгууллгаас "Метилийн спиртэд хордсон байж болзошгүй гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн". Гэхдээ эцсийн дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргана" гэлээ. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.