Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч 38 гэр, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 6000 гаруй бог, 48 бод мал, 3500 гаруй боодол өвс өртсөн гэсэн урьдчилсан мэдээллийг ОБЕГ өгсөн.
Хээрийн түймрийн улмаас зарим малчин өрх бүх малаа галд алдаж, 27-28 жилийн хөдөлмөр нь үгүй болсон гэх мэдээллийг ч өгч байгаа юм. Тэгвэл Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймэрт өртсөн малчдад туслах санаачилгыг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун гаргаж, "Нэг өрх-нэг хонь" хандивын аянд нэгдэхийг уриалж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус хандивын хүрээнд 24 сая төгрөг, 2015 хонь, 2 адуу, 1 тэмээ, 450 ямаа цуглараад байгаа аж. Хандивыг Сумдын ЗДТГ-т цуглуулах бөгөөд аймгийн ХХАА газар нэгтгэж, гал түймэрт малаа алдсан амлчдад хүргэх ажлыг зохион байгуулах аж.