"Улаанбаатар хотын автомашины татварын нэмэгдлийг цуцлах" санал асуулгад 19151 хүн гарын үсэг зураад байна

"Улаанбаатар хотын автомашины татварын нэмэгдлийг цуцлах" санал асуулгад 19151 хүн гарын үсэг зураад байна

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэл дэх автомашины татварыг 2-3, замын татварыг тав дахин нэмсэн билээ. 

Тэгвэл D-Өргөдөл цахим хуудаст иргэн Э.Батбаяр санаачлан "Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах" талаар иргэдээс санал авч эхэлсэн билээ. 2025.04.25-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү санал асуулгад өнөөдрийн /2025.03.31/ байдлаар 19151 гарын үсэг зурж дэмжсэн байна. Энэхүү саналыг 33000 хүн дэмжвэл ажлын хэсэг байгуулах, 100 мянган хүн дэмжвэл хуулийн төсөл санаачлах боломжтой юм.