Монголын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатнаас хасагджээ

Монголын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатнаас хасагджээ

Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-30-ны хооронд Сингапур улсад зохиогдож дууслаа. Энэ удаагийн тэмцээнд Монголын 3х3 шигшээ эрэгтэй, эмэгтэй баг оролцсон юм.

Тэгвэл өчигдөр /2025.03.30/ Монгол улсын эмэгтэй шигшээ баг хасагдах шатанд Филиппиний багтай таарч 15:10-аар хожигдсон бол эрэгтэй шигшээ баг Австралийн шигшээ багтай тоглож 21:07-оор хожигдсон байна.