Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газраас гаргасан саналын дагуу 2013 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр "Иргэдийг виз авах шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан байдаг.
Улмаар 2025 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хүчингүй болжээ. Иймд Бүгд Найрамдах Серби Улс руу бүх төрлийн зорилгоор зорчих иргэд одооноос виз мэдүүлдэг болж байгаа аж. Цахим виз мэдүүлэх “https://eforeigner.welcometoserbia.gov.rs/” холбоос эсвэл Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа тус улсын Элчин сайдын яам (http://www.beijing.mfa.gov.rs/consularservicestext.php... )-д хандан виз мэдүүлэх боломжтой аж.