Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж эхэлжээ

Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж эхэлжээ

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна. Үүнтэй холбогдуулан хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтойг ХӨСҮТ-өөс анхааруулжээ. 

Өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний нийт 141 тохиолдол лабораториор батлагдсан бөгөөд нь 80 нь эмнэлэгт, 10 нь гэрээр эмчлүүлж буй. Байршлаар нь тодруулбал, Улаанбаатар хотод 83,  Хэнтийд нэг, Өмнөговьд 13, Дундговьд 23 тохиолдол бүртгэгджээ. Мөн ойрын хавьтал 7220 хүн байгаа аж.