Олон нийтийн цахим сүлжээнд энэ сарын 30-ны өдөр “Иргэд маргалдах явцдаа буу гаргаж байна” гэх гарчигтай бичлэг нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг бүртгэлд авч, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлжээ. Шалгалтаар иргэд зогсоолын асуудлаас болж олон нийтийн газарт бусдыг үл хүндэтгэн, хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, улмаар "Б" нь тоглоомын зориулалт бүхий /гар буу/ зүйлийг гарган танхайрсан нь тогтоогдсон тул уг эд зүйлсийг хураан авч, дүгнэлт гаргуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлсэн. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд /Танхайрах/
Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
- 1.1.хэрүүл маргаан үүсгэж;
- 1.2.бусдыг өдөөн хатгаж;
- 1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
- 1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
- 1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан.
ВИДЕО:
Пруйс жоохон ухраад оруулчихад үхлээ л дээ
— The ЮҮХҮҮ (@JagaaRT) March 30, 2025
Иргэний бичлэг: Зогсоолоос болж маргаад
🔫 буу гаргаад байгаа юм уу? 😳 🥹 🤪 pic.twitter.com/BamRAP5Qri