Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны гишүүдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2025.03.28/ боллоо.
Энэхүү хуралдаанаар, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагыг МҮОХ-ны гишүүнээс хасчээ. Учир нь, тус байгууллага сүүлийн жилүүдэд бие даан ажиллаж Дэлхийн допингийн эсрэг агентлагаас баталсан допингийн эсрэг олон улсын стандартын нийцүүлэлтийг хангасан байгууллага болсон. Иймээс Монгол Улсын хууль, олон улсын конвенц, дүрэм журам, зарчмуудын хүрээнд бүрэн хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. Иймд Олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийн хүрээнд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага Монголын үндэсний олимпийн хорооны гишүүнчлэлээс чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн байна. Улмаар олонхын саналаар гишүүчлэлээс хасагдав.