НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, төсвийн тодотголыг баталлаа.
Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухайд, Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах хүрээнд өөрчлөлт оруулж байгааг төсөв санаачлагчид онцоллоо. Нийслэлийн төсвийн нийт орлого 1 их наяд 688 тэрбум төгрөг байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай" Нийслэлийн 2025 оны төсвийг 295 тэрбумаар бууруулж, эхлүүлэх боломжтой 33 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тодотголоо. Тухайлбал зураг төсөл нь бэлэн болоогүй ажлын ач холбогдол эрэмбийг харгалзан 17 төсөл хөтөлбөрөөс нийт 295 тэрбум төгрөгийг хасаж, зураг төсөл нь бэлэн болсон бусад 33 төсөл арга хэмжээнд нийт 100 тэрбум төгрөгийн тодотгол хийж төсвийг тодотголоо" гэв.